БНСУ-Хятад-Монголын төмөр замын нэгдсэн тээвэрлэлт хийж эхэллээ

Бээжин хотын төмөр замын хэрэг эрхлэх газар Хэбэй мужийн Гармын групп компанитай хамтран БНСУ-Хятад-Монголын олон улсын “Тэнгис” төмөр замын нэгдсэн тээврийн маршрутыг энэ сарын 9-нд албан нээсэн байна.

БНСУ-ын бараа бүтээгдэхүүнийг ачсан галт тэрэгний цуваа Хятадын Чинь Хуан Дао гармаас хөдөлжээ. Уг галт тэрэг нь Эрээн боомтоор дамжин Монгол Улсад хүрнэ.

Энэхүү галт тэрэг 50 ачааны вагонтой бөгөөд долоо хоног тутамд нэг удаа аялж, БНСУ-ын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацааны хагасыг хэмнэх бөгөөд өртгийг ихээр буруулна гэж Хятадын олон улсын радио мэдээллээ.