Захирлын мэндчилгээ

1897944_1406143889672136_8574196045747686093_n“Рэйлнэтворк” ХХК-ны цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Даяаршиж буй дэлхийн эдийн засаг, бизнесийн харилцааг дагаад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалыг хэрэгцээт газар нь эдийн засгийн үр ашигтай нөхцлөөр хамгийн хурдан хугацаанд хүргэх нь чухал асуудлуудын нэг болоод байгаа энэ цаг үед “Рэйлнэтворк” ХХК нь харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн ложистик болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх,  хамгийн гол нь итгэл даахуйц түнш нь байж, ‘нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ’ гэх үгийг уриагаа болгон үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага билээ.

Өдийг хүртэлх өсөлт хөгжлийн замд хамтдаа байсан нийт харилцагчид болон түншүүддээ баярлаж, талархсанаа илэрхийлэхийн ялдамд та бүхнийхээ өрнүүн их ажил үйлс болоод амьдралд тань сайн сайхан бүхнийг чин сэтгэлийг угаас өргөн дэвшүүлье.

Мөн түүнчлэн шинэ үйлчлүүлэгч, харицлагчдын өмнө бидний үүд хаалга үргэлжид нээлтэй байх бөгөөд бид ашгийн төлөө бус таны итгэлийг алдахгүйн төлөө тантай хамтран ажиллах болно гэдгээ онцлон хэлмээр байна.

Хэлж ярьдаг биш, Хийж бүтээдэг баялаг бүтээгчид нь олон болж Улс Орон маань Цэцэглэн Хөгжих болтугай…

 

ХҮНДЭТГЭСЭН                       Ерөнхий захирал  Б. Лхагвасүрэн