Холимог тээвэр

[ File # csp6143653, License # 2517429 ] Licensed through http://www.canstockphoto.com in accordance with the End User License Agreement (http://www.canstockphoto.com/legal.php) (c) Can Stock Photo Inc. / dny3d

Монгол улсын хувьд далайд гарцгүй орон учраас хөрш БНХАУ болон ОХУ-ын далайн боомтууд болон Европын зарим улсын усан боомтуудаар дамжуулан авто, агаар, төмөр замын тээвэр ашиглан далайд гарах боломжтой. Энэхүү замналаар дэлхийн бүх улсаас болон улс руу тээвэр зохион байгуулна.

Худалдагч, худалдан авагчийн эрсдэл, хариуцлагыг Инкотермсээр зааж өгдөг. Германы Берлин болон Гамбург хотын үйлдвэрээс 20 футын чингэлэгтэй ачааг Гамбург боомтод авто машинаар авчран, усан онгоцоор Хятадын Тяньжин боомтод хүргэн, улмаар төмөр замаар Улаанбаатар өртөөн дэх “Рэйлнэтворк” ХХК-ны терминал хүртэл тээвэрлэхэд авто-далай-төмөр зам гэсэн холимог тээвэр явагдаж байна. Манай орны хувьд далайн тээвэр оролцсон бүхий л тээвэрлэлт холимог тээвэрт хамаарах ба энэ нь бидний өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг юм. Холимог тээвэрт ачааны төрөл, шинж чанарт тохируулан олон улсын стандартын 20 ба 40 футын ердийн болон тусгай зориулалтын (дулаалгатай, хөргүүртэй, тавцант, задгай зэрэг) чингэлгүүдийг ашигладаг.