Улаанбаатар Түншлэл – 2016 Олон Улсын Үзэсгэлэн Яармаг

Монголын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжигч, экспортлогч, импортлогч хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд жил бүр уламжлал болгон 9 дүгээр сард “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” Олон улсын үзэсгэлэнг МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг билээ.

Монгол Удсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийг тохиолдуулан 9-р сарын 08-12 хооронд Мишээл экспо төвд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2016” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэнд ОХУ, БНУУ, Чех, Малайз, Тайвань зэрэг орнуудаас бизнес эрхлэгчид  оролцоно.

Үзэсгэлэнг зохион байгуулж буй гол зорилго:

  • Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр байгаль, Цэвэр хүнс
  • Үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч-хэрэглэгчдийн хооронд мэдээллийг газар дээр нь үнэн, бодитоор өгүүлэх
  • Сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг олон нийтэд танилцуулах
  • Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг нийтэд шууд танилцуулах
  • Экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх
  • Олон улсын стандарт бүхий дэвшилтэд импортыг нэвтрүүлэх
  • Гадаад ба дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцаа холбоо тогтоох
  • Гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нийтэд сурталчлах
  • Шинжлэх ухаан, технологи, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүний дотор нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ба ШУ-ны байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
  • Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан зах зээлийг өргөжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгчдийн шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх

Үзэсгэлэнд бүх ажил хэрэгч байгууллага оролцох боломжтой.

Хөтөлбөр

Үзэсгэлэнгийн хугацаа: 9-р сарын 08-12 /Пүрэв – Даваа гариг/

Албан ёсны нээлт: Пүрэв гаригийн 15.00

Үзэсгэлэнгийн ажиллах цагийн хуваарь: Пүрэв-Даваа 10.00-19.00

Бүтээгдэхүүн шалгаруулалт:

Баасан гаригт: 10.30-18.00 бүх төрлийн хүнсний салбарын бүтээгдэхүүний шалгаруулалт
Бямба гаригт: 10.30-18.00 бүх төрлийн хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбарын шалгаруулалт

Албан ёсны хаалтын арга хэмжээ: Даваа гариг 18.30 МҮХАҮТ-ын ExiCon Event Hall-д

Үзэсгэлэнгийн хугацаанд үзэсгэлэнд оролцогчидтой хамтран явуулах үйл ажиллагаа:

  • Үзэсгэлэнд оролцогч үндэсний компаниуд нь үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа, тэмцээн уралдаан гэх мэт онцлог танилцуулга сурталчилгааны хөтөлбөрүүд зохион байгуулж оролцох боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч: МҮХАҮТ /303 тоот, Утас: 312371, Факс: 324620/
Хамтран зохион байгуулагч: НЗДТГ

Харилцах ажилтнууд: Г.Мөнхзул /99059736/, Б.Отгонбаатар /99070953/

И-мэйл:  exhibition@mongolchamber.mn

Вэб сайт: www.mongolchamber.mn

Фэйсбүүк: www.facebook.com/mongolchamber 

ХАВСРАЛТ ТАТАХ: