Технологи өндөр хөгжсөн орнуудыг нэрлэж байна

Технологи байнга хөгжин дэвшиж, манай ертөнцийг амьдралд улам таатай болгож байгаа юм. Технологи, интернэт хэрэглэх нь том боломж юм.

Ийм ч учраас  дэвшлийн  гол хэсэг болсон технологийг янз бүрийн орнуудын засгийн газрууд хөгжүүлэх нь чухал болоод байгаа. Энэ боломжийн хөгжил, хэрэглээг хэмжих зорилгоор NRI (Network Readiness Index) индексийг  бий болгожээ. Индексийн дагуу улс орнуудад 1-7 хүртэл үнэлгээг өгч байгаа. Үнэлгээ нь дээш байх тутам технологийг хэрэглэх эрмэлзэл нь их гэдэг аж.

NRI индексийг гурван гол үзүүлэлтээр  бүтээсэн байна. Үүнд:

  1. Улс орны зах зээлийн, улс төрийн, нормативын дэд бүтцийн байдал.
  2. Бизнес, засгийн газар, хувь хүмүүсийн мэдээлэл холбооны технологийг ашиглахад бэлэн байгаа эсэх.
  3. Тийм технологийг шууд ашиглаж байгаа байдал.

Доор хамгийн өндөр NRI индекстэй топ-10 орныг танилцуулж байна.

10. Япон

Индекс NRI: 5,65

Японы NRI индекс 2013 оны 5,2  гэсэн үзүүлэлтээс 2016 онд 5,65  болжээ. Тус улс  өндөр үзүүлэлтийг  орон нутгийн өрсөлдөөн (6,3), технологийн хэрэглээ (6,2) зэргээр гаргажээ.

Энэ хоёр индикатор нь эрүүл өрсөлдөөнтэй өндөр технологийн орон гэдгийг харууллаа. Байдал ийм байгаа ч засгийн газар нь технологийг хөгжүүлж хэрэглэх хууль эрх зүйн нормативыг хангах тал дээр санаачлагагүй байгаа  ажээ. Энэхүү норматив нь бизнес ба хүмүүст технологийг хэрэглэх талын өдөөгч болдог. Мөн чансаанд тэмдэглэснээр, 10 япон хүн тутамд 1,5 робот ноогдож байна. Үүгээр Япон тэргүүлж яваа.

9. Люксембург

Индекс NRI: 5,67

Европын энэ жижигхэн орон  технологи маш тустайг сайн ойлгодог. Тиймээс тэнд технологийн хэрэглээг зохицуулдаг хуулийн цогц тогтолцоог бүтээсэн байна. Энэ бүгд нь технологийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлж байна.

Люксембургт хамгийн олон тооны оршин суугчид нь өндөр технологийн салбарт ажилладаг гэж тэмдэглэгдэв. Тус орны бүх ажилчдын 62,3% нь тийм хүмүүс ажээ. Энэ үзүүлэлтээр Люксембург дэлхийн лидер болж байна

8. Их Британи

Индекс NRI: 5,72

Их Британид үнэлгээ нь нэг тэрбум ам.доллараас давсан 17 томоохон технологийн компани байрладаг.

Хөрөнгийн шилжилт, өндөр боловсрол, технологийн  салбар дахь  улсын бодлого зэрэг олон хүчин зүйл  тус орны өндөр чансааг бүрдүүлжээ. Өмнөх оныхоос тус орны эдгээр үзүүлэлт маш эрчимтэй өссөн байна. Харин одоо брекзит үүнд хэрхэн ямар нөлөө үзүүлэх бол гэсэн асуудал үүссэн байгаа.

7. Швейцарь

Индекс NRI: 5,75

Швейцарь нь банкинг, шоколад, …үйлчилгээний  төв юм! Тэнд хүн амд ноогдох дата төвийн тоо хамгийн өндөр хэмжээнд байгаа.

Засгийн газар нь технологид ихээхэн хөрөнгө оруулдаг гэсэн санаа төрж болох юм. Гэтэл тийм биш. Швейцарийн засгийн газар дижитал технологийг  хангалттай биш ашигладаг ч  тэр дутагдлыг нь бизнес нь нөхдөг.

Менежментын салбарын боловсролын чанар, инновацийн хөгжлөөр Швейцарь өндөр үнэлгээ авчээ.

6. Нидерланд

Индекс NRI: 5,81

Интернэтэд зориулагдсан хэрэгслийн үндэсний сүлжээг байгуулсан анхны орноор Нидерланд долоодугаар сард тодорлоо. Шуурхай интернэтийн төлбөр тус оронд өндөр бөгөөд өргөн форматын үнэ байнга өсч байна. Гэсэн ч тус улс хамгийн хөгжилтэй орнуудын чансаанд оржээ. Бизнес нь ч засгийн газар нь ч технологийн хөгжлийг дэмждэг. Гэхдээ  тус орон өмнөх жилийн эзэлсэн байрнаас хоёроор ухарчээ.

5. АНУ

Индекс NRI: 5,82

АНУ байнга урагшлан чансаанд улам илүү байр суурийг эзэлсээр байгаа. АНУ гурван жилийн өмнө есөд, дараагийн хоёр жилд нь долоод байлаа.

Дэлхийн хамгийн том технологийн 10 компанийн  долоо нь АНУ-д байрладаг болохоор аргагүй биз.  Үүний зэрэгцээ тус улсад бизнес технологийн хэрэглээг дэмжин урагшлуулж байдаг.

4. Норвеги

Индекс NRI: 5,83

Норвеги нь секундын 21,3 мегабитийн хурдаар дэлхийд хоёрдугаарт ордог. Эхний байрыг нь Өмнөд Солонгос 29 Mb/s хурдаар эзэлдэг. Тус орны инновацийн ба нормативын уур амьсгал нь технологийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг. Дэлхийн шилдэг ICT-дэд бүтэц тэнд байгаа юм. Бизнес нь дижитал технологийн хөгжилд маш ихээр найддаг. Өнгөрсөн оныхоос тус улс нэг шатаар чансаа ахижээ. Гэхдээ тус орон өөрийн дээд цэгтээ хүрсэн учраас ойрын жилүүдэд чансаа нь ахихгүй гэдгийг энд тэмдэглэсэн байна.

3. Швед

Индекс NRI: 5,85

Шведийн засгийн газар экологийн тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ технологийн хөгжлийн дэвшил шаардлагатайг хүлээн зөвшөөрдөг учраас энэ талаар ажилладаг.

2. Финлянд

Индекс NRI: 5,96

Human Capital Report илтгэлд тэмдэглэснээр боловсрол ба мэргэжлийн дадлагаар Финлянд нь шилдэг орон юм. Шинэ технологийн хүртээмж  ба тус орны бизнесийг явуулах загварт нь мэдээллийн технологийн нөлөөлөлт гэсэн үзүүлэлтээр тус орон дэлхийд тэргүүлж явна.

Бизнес нь шинэлэг технологийг өргөн ашигладаг ч бусад орнууд шиг түүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэггүй.

1. Сингапур

Индекс NRI: 6,04

Энэ улс хоёр жил дараалан чансаанд тэргүүлж байна. Засгийн газар нь технологийн хөгжил ба хэрэглээг өсгөх тал дээр ихээхэн анхаардаг.

Нэг жишээ нь гэхэд технологийг хүмүүсийн амьдралыг сайжруулах, бизнесдээ боломжийг нь бүрэн ашиглахын тулд үндэсний хэмжээнд явуулж байгаа Smart Nation санаачлага юм.