Хятад Европыг холбосон Hyperloop барихыг хүсэж байна

Hyperloop One компани Москва хот болон Оросын хувийн компанитай хамтран ажиллаж, Hyperloop тээврийн хэрэгслийг ОХУ-д нэвтрүүлэхээр зорьж байна.

Гурван талын хамтарсан энэ нэгдэл Оросын одоо байгаа тээврийн сүлжээг сайжруулж, өндөр хурдны тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. 16 сая хүн амтай Москва хотод хямд үнэтэй, өндөр хурдтай нийтийн тээврийн үйлчилгээ нэн шаардлагатай.

Гэхдээ Hyperloop One компанийн хэтийн зорилго нь энэ ажлаар дамжуулж Хятад Европыг холбосон өндөр хурдны ачаа тээврийн дэд бүтцийн анхны алхмыг хийх юм.

Компанийг үүсгэн байгуулагчдын нэг Шервин Пишевар “Шинэ цагийн торгоны зам бүтээж, Хятадаас Европ хүртэл ачаа тээврийг ганцхан өдөрт хүргэдэг болно” гэжээ.

Цагт 1200 км хурдлах хүн болон ачаа тээврийн технологи хөгжүүлэхээр ажиллаж буй Hyperloop One компани 2019 он гэхэд ачаа тээврийн, 2021 он гэхэд хүн тээврийн системийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.

Эх сурвалж: Engadget