ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖИЙН АЯН – БИЗНЕС АЯЛАЛ

Тухаebf6e59d749d99dbc015d81db8a7d241_Lйн онд Оны онцлох Аж ахуй нэгжээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчилах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Оны онцлох аж ахуй нэгжийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаа бид “2015 оны онцлох Аж ахуй нэгжийн нэг”-ээр шалгарсан Эрдэнэт Үйлдвэр ХХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр, Дарханы Дулааны Цахилгаан Станц, Дархан Минж ХХК-ниудын үйл ажиллагаа, ажлын туршалагатай танилцах арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 6-7-ны (Баасан, Бямба гарагуудад) зохион байгуулах гэж байна.

Чиглэл: Улаанбаатар – Дархан Уул – Эрдэнэт – Улаанбаатар
Хугацаа: 2016 оны 05 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд
Оролцогчид: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд – 1 компаниас 1-2 хүн
Оролцох нийт хүний тоо: 45 хүн
Бүртгэлийн хураамж: 1 хүний – 150.000 төгрөг
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 4 дүгээр сарын 29-н хүртэл

Жич:

  • Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, албан тушаал, холбоо барих утас, емайл хаягаа бичнэ үү.
  • 1 хүний зардалд буудал, хоол, унааны зардал багтсан болно.
  • Мөнгө тушаасан баримтаа хавсаргана уу.
  • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.
  • Урьдчилсан хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.
  • Энэхүү аялалд бүртгүүлээд, яваагүй тохиолдолд тушаасан мөнгийг буцаан олгохгүй болно.

Холбоо барих: 324394, 88117309, 96867646
Цахим шуудан: membership@mongolchamber.mn; altangaad@gmail.com

Товч хөтөлбөр

5 дугаар сарын 6 /Баасан гараг/
07.00 – 07.15    МҮХАҮТ-ын байранд цугларна
07.15 – 11.00    Улаанбаатар – Дархан Уул
11.00 – 12.00    Шарын гол ХХК-тай танилцана
12.00 – 13.00    Өдрийн хоол
13.00 – 14.00    Дархан Уул аймаг руу явна
14.00 – 15.00    Дархан минж ХХК-тай танилцана
15.00 – 16.00    Дарханы Дулааны Цахилгаан Станц-тай танилцана
16.00 – 17.00    Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-тай танилцана
17.00 – 20.00    Эрдэнэтийн Сэлэнгэ амралтын газар очиж байрлана
20.00 –              Оройн хоол

5 дугаар сарын 7 /Бямба гараг/
07.00 – 08.00 – Өглөөний цай
08.00 – 09.00 FREE – Эрдэнэт хот руу явна
09.00 – 10.30 – Эрдэнэтийн бизнес эрхлэгчидтэй бизнес уулзалт хийнэ
11.00 – 14.00 – Медипас эмнэлгийн нээлтийн ажиллагаа
14.00 – 16.00 – Хүндэтгэлийн хүлээн авалт
16.00 – 17.00 – Эрдэнэт үйлдвэр ХХК-тай танилцана
17.00 –             Эрдэнэт – Улаанбаатар хот