18 орны өсвөрийн шатарчид Монголд цугларлаа

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Өчигдөр МҮЭСТОрдны их танхимд тус тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэнд тус тэмцээний зохион байгуулах хорооны дарга, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны хүмүүс оролцлоо.

Тус тэмцээнд Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, Хятад, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, Монгол зэрэг 18 улсын 470 гаруй өсвөрийн шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд швейцарь системийн дагуу 9 өргөөр өрсөлдөнө. Тэмцээний үеэр шатрын Блиц (түргэн), Рапид (түргэвчилсэн), бодлого бодолтын тэмцээн зохион байгуулагдахаас гадна дасгалжуулагч, шүүгчийн семинар, сургуулиудад шатрыг дэлгэрүүлэх хөтөлбөр (CIS) сургалтууд зохиогдох юм.