Эдийн засгийн чуулган хуралдана

“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулган-2016 ирэх долоо хоногт болно. Гуравдугаар сарын 30,31-ний өдрүүдэд Төрийн ордноо хуралдах уг чуулганаар

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлвийг тандан хэлэлцэх ажээ. Чуулганд уламжлал ёсоор төрийн тэргүүн болоод төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан оролцохоос гадна гадаадын экспертүүдийг ч урьжээ. Энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн захирал Аюуми Кониши, Байгалийн баялгийн засаглалын институийн ерөнхийлөгч Даниел Кауфман нар уригджээ.

Эдийн засгийн чуулганы  салбар хуралдаанууд Хөгжлийн төлөө түншлэл, Цомхон чадварлаг төр, Нийгмийн даатгалын шинэчлэл, Аюулгүй хүнс-Тогтвортой ашигтай бизнес сэвдийн хүрээнд өрнөх юм.