“Miss World – 2016”-ийн ялагч Дел Вали гэж хэн бэ

Өнөөдөр “Miss World-2016” буюу дэлхийн хамгийн сайхан эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаа албан ёсоор өндөрлөж, Пуэрто Рико улсын мисс Степани Дэл Вали түрүүллээ. Степани 1996 оны 12 дугаар сарын 30-нд мэндэлжээ. Багаасаа дуулж хуурдах, бүжиглэх төрөл бүрийн авьяастай байсан тэрбээр Нью-Йорк хотоос урлаг, шоу ертөнцийн замналаа эхлүүлсэн аж.

Дел Вали Нью-Йорк хотын “Pace”-ийн их сургуульд суралцаж байхдаа Пуэрто Рико улсын дизайнер загвар зохион бүтээгч Карлос Албертотой танилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр нэрлэгдсэн Дел Вали хуулийн чиглэлээр суралцдаг төдийгүй испани, англи, франц хэлээр саадгүй ярьдаг аж. Тэрбээр “Miss World – 2016” тэмцээнд оролцохоос өмнө Пуэрто Рико улсын сайхан эмэгтэй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна.

Харин манай улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11-т шалгарч түүхэн амжилт тогтоосон байна.