Путин Трампад баяр хүргэв

   

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Дональд Трампад сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэхийн зэрэгцээ ОХУ болон АНУ-ын ашиг сонирхлын төлөө уулзаж, яриа хэлэлцээг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн одоо өрнөж буй зөрчил, хямралын асуудалд АНУ болон ОХУ хамтран ажиллах итгэл найдварын талаар баярын мэндчилгээндээ дурджээ.