Монголд эрчим хүч нийлүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ

  Дорнын эдийн засгийн чуулгын(ВЭФ-2016) үеэр ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Оросын Засгийн газар ирэх арваннэгдүгээр сард Монголд цахилгаан нийлүүлэх нөхцлийг авч хэлэлцэнэ гэж сэтгүүлчдэд мэдээлэв. Тэр “Бид эдийн засгийн боломжийг тооцоолон Монголд цахилгаан нийлүүлэх асуудлыг Засгийн газрын комиссийн хүрээнд шийдэхийг дэмжих болно. Ажил явагдаж байгаа. Дээр нь арваннэгдүгээр сард Засгийн газар хоорондын хуралдаан Монголд хийгдэнэ. Энэ асуудлыг бид заавал ярих болно. Учир нь бид манай Байгал нуурын гол хангамж болох өөрсдийн голууд дээр нөгөө Усан цахилгаан станцуудыг бариулахгүй байхыг монгол түншүүддээ итгүүлэн ятгахыг хүсч байгаа” хэмээн сайд хэлжээ.