Эдийн засгийн амжилт Олимпод нөлөөлдөг

Олимпийн наадмын аварга болж, цэнгэлдэх даяар төрийнхөө дууллыг сонсох шиг сайхан зүйл үгүй. Ийм амжилтыг 306 удаа Риод тамирчид амссан юм. Бразилийн спортын наадмын нэг дуулиан нь 27 удаа төрийн дууллаа сонссон Британийн тамирчдын шагналын хур болов. Учир нь 1990-ээд болон 2000-аад оны эхэнд ийм амжилт бага байсан билээ.

UK Sport гэх төрийн агентлаг нь тамирчдын сонголтыг илүү сайн хийж, тэдэнд хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэх болсон гэж шинжээчид хэлээд байгааг The Economist сэтгүүлд бичжээ.

Ер нь ямар ч үндэсний шигшээгийн амжилтын нууц нь юунд оршино вэ? Эхлээд улс нь баян байвал зүгээр.

Хүн амын тоо толгой нь бас нэг давуу тал бөгөөд олон хүнээс спортын авъяастнуудыг олоход амар. Гэхдээ тухайн улсын хүн амын тоо энд хамаагүй.

Тухайлбал, Рио-де-Жанейрогийн наадамд дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг дөнгөж мөнгө, хүрэл хоёрхон медальтай байв. Гэтэл дөрвөн сая хүн амтай Шинэ Зеланд дөрвөн алттай нийт 18 медаль хүртжээ.

Нэгэн бие даасан судалгаа нь асар их хүн амтай ч Энэтхэгийн олимпийн боломж өчүүхэн гэдгийг 2008 онд хэлж байв. Тэнд хүмүүс ядуурал, өвчин зовлон, дутуу хооллолттой тэмцээд аварга тамирчны карьерын талаар бодох завгүй байгаа юм. Баян орнуудын хүн ам эрүүл чийргээс гадна спортыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө гаргадаг. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (худалдан авах чадварт нь тооцсон) хүн амд тооцогдох хэмжээ нь 4000 ам.доллар байсан 2000 онд Дундад улсын тамирчид дөнгөж 58 медаль авсан байна.

Медалийн тоо ба ДНБ-ий өсөлтийн график

Харин  2012 он гэхэд ДНБ-ий нэг хүнд ноогдох хувь дахин нэмэгдэж түүнийг дагаад Лондоны олимпоос хятадуудын авсан медалийн тоо хоёр дахин нэмэгджээ.

Дартмундын  их сургуулийн Эндрю Бернард, Баруун хойдын их сургуулийн Менаг Буссе нар 2004 онд нийтлэгдсэн судалгаандаа хүн амын тоо ба нэг хүнд ноогдох хувь нь медалийн тоонд адилхан үр дүн үзүүлдэг бөгөөд ДНБ нь тус орны ирээдүйн шагналын тооны сайн үзүүлэлт юм гэж бичсэн байдаг.

Асуудлыг шийдэхэд ихээхэн мөнгө гаргах нь үр дүнд хүргэдэг. Их Британи 2000-2012 онуудад тамирчдын санхүүжилтийг тав дахин нэмээд 50 сая фунтаас 250 саяд хүргэсэн байна. Тэдний мөнгөний ихэнх үндэсний лотерейн ашгаас гарч байна. Үүнийг дагаад олимпийн медалийн тоо, чанар нэмэгдлээ.

Риогийн олимпийн британичуудын амжилт нь зарим талаар нэг их ирээдүйтэй биш спортын төслүүдэд хэсэг тамирчдын санхүүжилтийг хатуугаар хассан явдал болов. 2012 онд сайн амжилт гаргасан дугуйчдын амжилт тэдэнд нэмэлт хөрөнгө авчирсан бол амжилт гаргаагүй волейболчдын мөнгө эрс хасагдсан байна.

Гэхдээ Засгийн газар нь олимпийн амжилтын стратегийг өөр газар хэрэглэх гэсний хэрэггүй. Медаль хүртэх нь дөнгөж гурван шаттай бөгөөд түүнийг эдийн засгийн олон талтай зэрэгцүүлэх хэрэггүй. Металл хайлуулалт нь дэлхийн хэмжээгээр дөрөвдүгээрт орж байгаа нь түгших шалтгаан биш. Энэ салбарт амжилт олох гээд үр дүн муутай үйлдвэрүүдийг санхүүжүүлэх шаардлага байхгүй л дээ.

Засаг нь нийгмийн сайн сайхны тулд тухайлбал, их сургууль, төмөр замд илүү анхаарах ёстой. Учир нь эргээд эдийн засгийн бүх салбаруудад ашиг тустай.

Бусад орнуудтай нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэхээр өрсөлдөж байгаа Засгийн газар хожигдолтой байна гэж үгүй.  Километрт ноогдох зорчигчдын тоон үзүүлэлтээр тэргүүлэх эсэх нь энд чухал биш. Хүний тухай халамж нь эцсийн эцэст Олимпийн тоглолтын амжилтад хүргэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР