Хууль зүйн яамнаас шашны урсгалуудын судалгаа хийнэ

Хууль зүйн сайдын тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсэг сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархах болсон шашны урсгалууд, тэр дундаа “Мүүн”-ий талаарх мэдээллүүдтэй холбоотойгоор судалгаа хийх аж.

Ажлын хэсгийн эхний хуралдаан нь маргааш буюу гуравдугаар сарын 14-нд болох юм байна.