ХАР НҮХ БАЙДАГ НЬ БАТЛАГДЖЭЭ

Өчигдөр хүн төрөлхтний түүхэнд анх удаа эрдэмтэд таталцлын долгионыг олж илрүүлсэн гэдгээ зарлалаа. 1000 гаруй эрдэмтдийн багаас бүрдсэн судалгааны баг нэрт эрдэмтэн Альберт Эйнштейны 100 жилийн өмнө дэвшүүлсэн таамгийг ийнхүү баталжээ.

Эдгээр эрдэмтэд энэ жилийн Нобелийн Физикийн шагналд нэр дэвшиж байгаа бөгөөд таталцлын долгионыг нээсэн нээлт нь зөвхөн хүн төрөлхтөн, харь гаригийнхны биш харин гариг огторгуйн томоохон үйл явдал юм.

Хамгийн сонирхолтой нь нээлт хийсэн эрдэмтэд зүгээр ч нэг шууд зарлачихсангүй. Харин хэвлэлийн бага хуралдаа зориулан хийлгэсэн бялуун дээрээ “Таталцлын долгионыг анх удаа илрүүллээ” гэж бичүүлжээ.

http://http://player.ooyala.com/iframe.html#pbid

Эрдэмтдийн тайлбарласнаар 1,3 тэрбум жилийн тэртээ хоорондоо мөргөлдсөн, манай нарнаас 30 дахин их масстай хоёр хар нүхний мөргөлдөөнөөс үүссэн долгионыг тэд илрүүлсэн аж.

Ингэснээр хүн төрөлхтөн хар нүх байдаг гэдгийг албан ёсоор нотолж, орон зай, цаг хугацааг мурийлгагч таталцлын долгионыг илрүүлэв.

Таталцлын долгионыг анх Альберт Эйнштейн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс үүсэж болно гэж таамагласан бөгөөд үүнийг бүртгэхийн тулд мэдрэх чадвар тун өндөр илрүүлэгч ашиглах шаардлагатай гэжээ.

Үүнийг энгийнээр дэлхий нар хоёрын хоорондох зайтай тэнцүү алсаас атом мэт жижиг зүйлийг илрүүлэхтэй ижил гэсэн байдаг.

Эх сурвалж: MASHABLE